- Эрчим хүчний салбарын шинэчлэл хүлээгдсээр байна
Өнөөдөр 11 цаг 27 минут
Эрчим хүчний салбарт 50 гаруй жил ажиллаж буй Аж үйлдвэрийн гавъяат ажилтан М.Чимэд эрчим хүчний салбарын талаар ийн өгүүлж байна.
Нэг. Би 1996 онд Төвийн эрчим хүчний системийн даргаархоёрдахь удаагаатомилогдсон юм. Таван жил завсарласны дараа дахин томилогдож буй минь энэ. Тавь гаруй жил эрчим хүчний салбарт ажиллахдаа энэсалбарыг тиймхүнд байдалд орж байсныгмэдэхгүй юм. 1995онджилийн180 хоногт өглөө орой бүр эрчим хүчээр хязгаарлаж байсан. Засвар шинэчлэл хийх хөрөнгөгүйболсны улмаасбүх станцуудад1-2 зуух дөнгөн данган ажиллаж,энэ салбар өрөнд баригдсанбайсныг хэрэглэгчид одоо мартаа биз. Тэр үедгуравдугаар цахилгаан станцад азийн хөгжлийн банкны зээлээр засвар шинэчлэлийн ажил эхэлсэн байсан боловч зогсонги байдалд байсныгбогино хугацаанд хэрэгжүүлэх, ОХУ-аас төвийн болон баруун бүсээр авдагэрчим хүчний нийлүүлэлтийн төлбөрийг барагдуулж гэрээгсэргээх, Эрдэнэт, Дорнод, дөрөвдүгээр цахигаан станцын тоноглолыг яаравчлан засварлах ажил хийгдсэнээрөвлийгөнтэй сайн давж байлаа. Тэгээд 2000 он хүртэл гурав, дөрөвдүгээр цахилгаан станцуудад 8 зуухны шинэчлэл өөрчлөлтийг эрчимтэй хийхэд тухайн үеийн засгийн газар бодитой анхаарч байсны үр дүнд өдийг хүртэл тогтвортой ажиллах боломж бүрдсэнюм.. Харин одоо өөрсдийн бүх тоноглолоо ажиллуулаад дээр нь импортоор эрчим хүч аваад ч хэрэгцээгээ хангаж чадахгүйбайна. Урьд нь ажиллаж байгаа станцуудаа эрчимтэй засварлаад болжбайсан бол одоо шинээр станц барихшаардлага зайлшгүй бий болсон ньтүвэгтэй бөгөөд хөрөнгө цаг хугацаашаардаж байна.
Хоёр. Өнгөрсөн жилүүдэд Ховд, Увс аймгийн дулааны станцуудыг хувьчилсанболовчбүтэлтэйюмболоогүй байна. Мөн Багануур, Налайхын дулааны станцуудыгменежментийн хувьчилал хийсэн боловч улс өндөр үнээр буцаан худалдаж авахаас аргагүйд хүрсэн.. Энэ 2 обьектыг төрд авснаас хойш хэвийн найдвартай ажиллаж байна. 1990 оноос эрчим хүчний үнийг жил тутам бага багаарнэмэх замаар үнийг гулсах аргаар чөлөөлөхталаархи бидний тавьсан саналыг төр засаг хүлээж аваагүй. Үүнийг ойлгож хүлээж авсан бол өдийд нэгж цахилгааны үнэ 130-160 орчим төгрөг болж энэ салбар өр авлагагүйүнэ чөлөөлөгдсөн байх боломж байсан юм. Тавдугаар дулааны цахилгаан станцыг барих асуудлыг бүр 1995 оноос ярьж эхэлсэн бөгөөд газрын асуудлаар тухайн үед хотын захиргаанд санал тавьж байсан чсаяхныг болтол шийдэж чадаагүй байна Мөн олон улсын 2 шаттай тендерээр 1996 онд зураг төсөл нь хийгдсэнЭгийн голын усан цахилгаан станцыг барих ажлыг улс төржсөн шийдвэр гаргаж хойшлуулж байсан билээ.Эгийн голын усан цахилгаан станцыг БНХАУ-аас авсан 300 сая ам.долларын зээлээр барих боломж бүрдээд байхад намуудын улс төрийн зөрчилдөөнөөс болоод бүтэлгүйтсэн.1996 -2000 онуудад 3,4 дүгээр цахилгаан станцуудад 8 зуухны шинэчлэлт хийсэн боловч 3-р станцад нэг зуух үлдсэнийг одоо хүртэлзасварлаагүй хэвээр байна. Энэ зуухны уурын чадалхоёрдугаар дулааны цахилгаан станцын суурилагдсан чадалтай тэнцүү бөгөөд2000 оноос хойш хоёрдугаар дулааны цахилгаанстанцзогсож байгаа гэж ойлгож болохоор юм.Одоогийн байдлаар эрчим хүчний систем хэрэгцээт чадлынхаа 25 хувийг ОХУ-аас авч байна. Гэтэлэрчим хүчний систем суурилагдсан чадлынхаа 20- оос доошгүй хувийн нөөц чадалтай байх ёстойгэвэл400-500МВт-ын чадал дутагдаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр эрчим хүчний үйлдвэрүүдэд130 тэрбум төгрөгийнхэрэгцээ байхад 80 тэрбумыг тарифын зохицуулалтаар, үлдсэн 60 тэрбумыг эрчим хүчний үйлдвэрүүдийгхэмнэхчиглэл өгсөн байгаа нь бүтэхгүй байх магадлалтай. 1999 онд ОХУ-аас 3-4 сая ам долларын эрчим хүч авч байсан бол ирэх онд 40-50 сая ам долларын эрчим хүч авах төлөвтэй. Эрчим хүчний салбарын энэ дампуурсанбайдал нь1990 оноос хойш төрийн удирдлагууд эрчим хүчний салбарын хөгжлийн асуудалд дэндүү хариуцлагагүй хандаж байсныг харуулж байна.
Гурав. 2012 оноосДарханы ДЦС,ДЦС-З,ДЦС-4 цахилгаан станцуудыг 150мВтын нийлбэр чадалтай 3 турбинаар өргөтгөх, Амгаланд 300 мВт-ындулааны станц барих,Тавантолгойд 450мВт-ын цахилгаан станц барих зэрэг шийдвэр гаргаад ажил нь нилээд шуурхай явж байгаагаасгадна олон жил эрчим хүчний тасалдалтай байсан Өмнөмговь аймгийг төвийн эрчим хүчний системдхолбосонзэрэг бодит ажил хийгээд байна.Олон жил нэрлэсэн газаргүй байсан ДЦС-VХөлийн голын хөндий гэх хаягтай болсон байна.Гэвч эдгээрээсэнэ онд ашиглалтанд орохгүй нь тодорхойбайна.
Ер нь эрчим хүчний эх үүсвэрийнашиглалтад орох хугацааг зөв төлөвлөөгүйгээс учрах хохирол их байдгийг анхаарах ёстой.Энэ онд орно гэж төлөвлөж байсан нэмэгдэл эх үүсвэрүүд ашиглалтад орохгүй бол яаж өвөлжих вэ гэдэг бол санаа зовоох асуудал мөн бөгөөд энэ талаар бодитой дорвитой арга хэмжээ авсан баримт бага байна..
Дөрөв. Эрчим хүчний салбарын гүнзгий хямралд орсон шалтгаан нь тус салбар инженерийн нэгдсэн суурь бодлогогүйтэй шууд холбоотой. Тухайлбал,Тавантолгой-Оюутолгойн цахилгаан эрчим хүч дамжуулах шугам барих ажлыг элдвээр саатуулж байсны зэрэгцээМАК компанитай хамтран 112 мВт-ын станц барихаар тохирч байх явцадмонголчуудын станц барих гэдэг “үлгэр”түүний оронд Багануур-Чойр- Цагаан суврага гэсэн шугам барих нь зөв гээд шугамын зураг төсөл хийлгүүлжээ. Энэ шугам баригдсан байлаа ч одоо өгөх цахилгаан байхгүй байна. Тэгвэл монголчууд асар богино хугацаанд Таван толгойд цахилгаан станц бариад амжилттай ашиглаж байна. Гэтэл Цагаан суврагын зэс молевдиний үйлдвэр одооОюутолгойд эрчим хүч нийлүүлдэгБНХАУ-ын шугамаас цахилгаан авах шугамтатах болсноорэнэүйлдвэрийнашиглалтадорох хугацаа олон жилээр хойшилж,зөвхөн МАК бус монгол улс, монголын ард түмэн асар их зүйл алдахад хүрээд байна. Харин Булган –Хөвсгөл,Арвайхээр – Баянхонгорыншугамыг өөрийн хөрөнгөөр барих нөхцөлтэй тендерт хөрөнгийн болон боловсон хүчний чадавхитай, туршлагатай компани шалгарч дээрх аймгуудынтөв сумдуудыг байнгын эрчим хүчтэй болгож, дизель түлшинд зарцуулж байсан олон тэрбум төгрөгийн алдагдлыг зогсоож, эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Тав. Эрчим хүчний салбартшинэчлэлонц чухал юм.Тус улсындан ганц дулааны станцаас бүрдсэн эрчим хүчний системийг нэг томоохон усан цахилгаан станцтай болгох,мөн эрчим хүчний үнийг чөлөөлөх, цаашдаа салбарын үйлдвэрүүдийг хувьчлах гэсэн гурвантулгуур асуудлыг шийдвэл энэ салбарын жинхэнэ өөрчлөлт шинэчлэл болох учиртай. Ийм түүхэн шийдвэр гаргавалсалбар биеэ даан хөгжиж, гадны орны нөлөө дарамтгүй болж үндэсний аюулгүй байдлын баталгаа хэрэгжихболно. Энэ гурванасуудал бол эрчмийн салбарыг шинэчлэх гол тулгуур үзүүлэлт бөгөөд ганц хоёр эх үүсвэр нэмснээр шинэчлэл болохгүй.Эгийн голын усан цахилгаан станцын зураг төслийг олон улсын хоёр шаттай тендерээр хийлгээд бэлэн болгосон байхад зураг төсөл нь бэлэн бус, хайгуулсудалгаа бүрэн хийгдээгүй, сэлэнгэмөрнийсав газартусан цахилгаан станц барина гээд байгаа ньойлгомжгүй байна. 1990 оноос хойш эрчим хүчний хөгжлийн бодлого алдагдаж байсныг залруулах зорилгоор салбарын хамт олон дотроосоо төрөн гарсан зарим бизнесменүүдээ түшиглэнТавантолгойд 300 мВт –ын том чадлын станц барих ажлыг 2003 оноос судлан ТЭЗҮ- ийг боловруулж бэлэн болгоод байлаа.Таван толгой, Оюутолгой орчимд хараахан хэрэглээ буй болоогүй байснаас том чадлын станц бариад ашиглах боломжгүй байв.Иймдирээдүйн асар том хэрэглээ эх үүсвэр бүхий эдийн засгийн өмнөд бүсийг нийслэлтэй холбох Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойгэсэн стратегийн өндөр ач холбогдолтойшаардлагатай чиглэлд 150-200 мВт-ын хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам барих асуудлыг давхар төлөвлөж байсан юм..Ийм стратегийн ач холбогдол бүхий шугам монголд одоо ч байхгүй. Гэтэл энэ цахилгаан дамжуулах шугамыгбарих ажлыг эхлүүлэлгүй олон жилэ саатуулснаар төвийн бүсийн хэрэглээг ашигланстанцыг ажиллуулж турших боломжгүй болсны улмаас Ухаа худагт өөрийн хэрэгцээнд тохирсон жижиг цахилгаан станц барихад хүрсэн юм. Хэрвээ дээр дурьдсан цахилгаан станц баригдсан бол өдийд эрчим хүчний дутагдалд орохгүй, хятадаас өндөр үнэтэй цахилгаан авахгүй байх боломжтойбайлаа.
Зургаа. 1990 оноос хойш олон оронд туршигдсанэрчим хүчний үнийг жил тутам бага багаарнэмдэг гулсах аргыг хэрэгжүүлэхээр хуульчилсан бол өдийд үнэ чөлөөлөгдсөн,эрчим хүчний салбар алдагдалгүй байх боломжтой байв. Өөрөөр хэлбэлэрчим хүчнийүнийггэнэт их нэмэхнь хэрэглэгчдийнтөлбөрийн чадварт нөлөөлж улмаар авлагын дүнг ихэсгэдэг талтайӨнөөдөр хэрэглэгчдээс авч чадаагүй төлбөр 38- 39 тэрбум байгаа нөхцөлд үнэ нэмснээр авлага багасахгүй улам нэмэгдэх нь тодорхой. Мөн сэргээгдэх эрчим хүчний хууль боловсрогдож байхад үнийг хуульчилж болохгүй гэдгийг хатуу анхааруулсаар байхад нэгжийн үнийг9,5 цент гээд тогтоосон байдаг. Зах зээлийн эдийн засагтай гэх мөртлөө үнийг хуульчилдаг орон манайхаас өөр байхгүй бизээ.Энэ жил салхин станцаас 22 сая кВт цахилгааныг 4 тэрбум төгрөгөөр,ирэх онд 14 тэрбум төгрөгийн эрчим хүч авах аж. Энэ нь кВт тутамд 100 төгрөгийн татац өгнө гэсэн үг. Нар салхины сэргээгдэх эрчим хүчийгбалансад тусган хэрэглээг хаахболомжгүй.Өөрөөр хэлвэл хэрэгцээ гарсан үед нартай салхитай байх эсэх нь байгалиас хамааралтай байдаг. Мөн хөрөнгө оруулалт өндөр боловч суурилагдсан хүч чадлын жилийн ашиглалтын цаг 15-20 хувиас хэтэрдэггүй. Тэгвэл усан цахилгаан станц бол эрчим хүчийг усаар нөөцлөн шаардлагатай үед хэрэгцээг асар хурдан хугацаанд хангадаг онцлогтой бөгөөд нар салхины эрчим хүчийг тогтворжуулах үүрэгтэй байдаг. Иймээс үнэгүй исгэрэх салхи, төөнөх нарны эрчим хүч гэжхөөрцөглөхөд учир байдгийг анхаараасай билээ.Би энд нар салхины эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь буруу гээгүй. Нар салхины эрчим хүч савлагаа ихтэй байдгаасусан цахилгаан станцтай зохистой хослуулан хөгжүүлэх ёстойг хэлээд байгаа юм.Манайд нар салхины томоохон эх үүсвэр барих олон зөвшөөрөл олгосон мөртлөөусан цахилгаан станц барих бэлэн төсөл байсаар байтал үүнийг яаравчлах төлөв ажиглагдахгүй байна. Энэ нь нилээдхүндрэлгарахад хүргэхболно. ҮүнийгСалхит уулан дээр барьсан салхин станцынтөвийн системтэй зэрэгцээажиллаж байгаа байдлыгҮндэсний диспетчерийнтөвийн шитенд очоод харахад ойлгох болно.Мөн энэ станцаасхэрэглээбагатайшөнийн цагаар эрчим хүчийг9,5 центээр худалдаж аваад ОХУ –д үнэгүй өгч байна. Иймд дээр дурьдсан хуулийг өөрчилж концессын хуулийн дагууэрчим хүч худалдах, худалдан авахгэрээний үндсэн дээр шаталсан тарифын системд шилжих зайлшгүй шаардлага гарч байна.Өмнөговь аймгийн ДЦС –ыг барих шаардлагагүй. Үүнийоронд Мандалговиос шугам барих нь зөв гэсэн асуудлыгхүлээж аваагүй билээ.Тэгвэл энэ станц олон жилийн турш хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар найдвартай хангаагүйгээрүл барам Солонгос улсаас авсан зээлээ төлөх битгий хэл жил бүр улсаас олон арван сая төгрөгийн татаас авч байна. Цаашдаатөр хувийнхэвшлийнхэндан дангаараа улсаа хөгжүүлэхнэрээр бие биендээ тээг тавьсан бодлогоос ангижирах нь чухал байна. Энд Тавантолгойд төр хувийн хэвшлийн түншлэлээр томоохон чадлын ДЦС бүхий меготөслийг хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байгаа нь сайшаалтай.Энэ мэтчилэн ахмадуудын хэлээд зөвлөөд байсан олон жишээг дурьдаж болох байна. Энд ахмадгүй салбар улс болоод байгааг зүгээр хараад сууж чадаагүйгээ дурьдан хүлцэл өчөөд салбарын түүхэнд анх удаа бие даасан яамтай болсон болохоор тууштай зөв хөгжлийн суурь бодлоготой болно гэж найдах л үлдээд байна.
Tuesday, October 8, 2013
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment