хуудсууд

Хайх

Tuesday, October 8, 2013

Их Британ гэж юу вэ?

Их Британи, албан ёсоор Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (товч. ИБУИНВУ; англ. The United Kingdom of Great Britain and Northern Ireland, United Kingdom, UK) нь баруун Европын арлын улс юм. Газар нутаг нь Их Британи арал, Ирланд арлын зүүн хойд хэсэг, бусад жижиг арлуудаас тогтоно. Умард Ирланд нь дангаараа өөр улстай газраар хиллэдэг. Энэ хилийг эс тооцвол Их Британи нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Хамгийн том арал болох Их Британи нь Ла-Маншийн хонгилын авто замаар Францтай холбогддог.

Их Британи, албан ёсоор Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (товч. ИБУИНВУ; англ. The United Kingdom of Great Britain and Northern Ireland, United Kingdom, UK) нь баруун Европын арлын улс юм. Газар нутаг нь Их Британи арал, Ирланд арлын зүүн хойд хэсэг, бусад жижиг арлуудаас тогтоно. Умард Ирланд нь дангаараа өөр улстай газраар хиллэдэг. Энэ хилийг эс тооцвол Их Британи нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Хамгийн том арал болох Их Британи нь Ла-Маншийн хонгилын авто замаар Францтай холбогддог.
Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Вэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаар бүрдсэн нэгдсэн улс юм. Энэ улс нь парламентийн системээр удирдуулдаг бөгөөд засгийн газар нь нийслэл Лондонд оршдог. Мөн Үндсэн Хуульт хаант улс бөгөөд төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет юм. Сувгийн арлууд болон Мэн арлаас тогтсон Титмийн газрууд (Crown Dependencies) нь албан ёсоор улсын эзэмшил боловч Нэгдсэн Вант Улсын хэсэг биш, харин түүнтэй холбоо үүсгэдэг. Нэгдсэн Вант Улс нь хуучин Британийн эзэнт гүрний хэсгүүд байсан, 14 гадаад харъяат газартай. Британийн эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын бараг дөрөвний нэгийг эзэлж, түүхэндэх хамгийн том эзэнт гүрэн байжээ. Энэ гүрнээс шууд шалтгаалж Канад, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Сингапур, Шри Ланк, АНУ гэх мэт улсуудад Британи нь ихэд нөлөөлж, нөлөөлөл нь тэдгээрийн хэл, соёл урлаг зэрэгт ажиглагдана. Хатан хаан I Элизабет нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрллийн (Commonwealth of Nations) тэргүүн хэвээр үлдсэн бөгөөд гишүүн орнуудын төрийн тэргүүн юм.
Нэгдсэн Вант Улс нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь дэлхийд зургаад (худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ) эсвэл тавд (номиналь ҮНБ) орно. 19 ба 20-р зууны эхэн үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан боловч дэлхийн хоёр дайн, 20-р зууны сүүл үед тохиолдсон эзэнт гүрнийх нь задрал зэргээс шалгаалж дэлхийн ажил хэрэгт тэргүүлэгч байр суурьтай оролцох явдал нь багасчээ. Гэлээ ч гэсэн эдийн засаг, соёл урлаг, цэрэг арми, улс төрийн нөлөө нь их бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм. Нэгдсэн Вант Улсын цэрэг, хамгаалалтанд зарцуулах мөнгөний хэмжээ нь дэлхийд хоёрт эсвэл гуравт (тооцоолох аргаас шалтгаална) орно. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд Европын холбоо, Их Найм, НАТО, Дэлхийн худалдааны байгууллага, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл зэрэг байгууллагуудын гишүүн юм.

Түүх

Британи буюу Britain гэдэг нэр нь Грек, Латин гаралтай, эртний Селтик үг гэж үздэг. Англи-Саксон гаралтай Селтчууд Британийн аралд ирж суурьшсан цагаас Британи гэдэг нэр хэрэглэгдэх болсон байна. МЭӨ 55-54 онд Юлий Цезарийн хийсэн аян дайнаас хойш Британичууд болон Ромчуудын хоорондын холбоо бий болж, МЭӨ 43 он гэхэд Өмнөд болон зүүн Англи төдийгүй Вэльс, Шотландын нам дор хэсгийг Ромчууд эзлэн авч, ноёрхолоо тогтоож байrжээ. Ромын ноёрхол бутран унаж байсан 409 оны гэхэд Хойд Европоос Англичууд, Саксончууд болон Жутисууд Британийн хойгт түрэн орж ирснээр жижиг жижиг ханлигууд бүрэлдэж, тэдний дотроос Нортхумбриа, Мерсиа, Вессекс зэрэг ханлигууд ээлж дараалан хүчирхэгжиж ирсэн, тэдгээрийг "Англичууд" гэж нэрлэх болсон байна. Англи" (England) гэдэг нь 5 дугаар зууны үед ромчуудыг түлхэн гаргаж, Британийн дунд хэсэгт ноёрхлоо тогтоосон эдгээр овог,аймгуудын нэг болох Герман гаралтай Англичуудын нэрнээс үүсэлтэй. Тэдгээр овог, аймгуудын дотроос 924-939 онд эрх барьж байсан Атцилстан "Британийн хаан" гэдэг хэргэмийг анх хэрэглэж байсан бөгөөд 954 онд Английн Нэгдсэн Эзэнт улс тогтжээ.
Одоогийн Хатан хааны гэр бүл эртний Вессексийн хааны удамтай холбогддог бөгөөд иймээс ч 1999 онд Хатан хааны бага хүү Хун тайж Эдвард Вессексийн Гүн цол хүртсэн байна.
10-р зууны үед Скандинавиас орж ирсэн Викингүүдэд Вессексийн хаанчлал ялагдаж, Даниудын ноёрхол тогтсон бол 1066 онд Английг Францаас гаралтай Норманчууд эзлэн авч, Нормандын Ван Виллям хаан ширээнд заларч I Виллям хаан гэж нэрлэгдэх болж, Францчууд 3 зууны турш ноёрхож, Британийн албан ёсны хэл нь франц хэл байсан байна.
1536-1542 онуудад хаанчлаж байсан VIII Хэнрийн үед Англи, Вэльс засаг захиргааны хувьд албан ёсоор нэгдэж, Хатан хаан Анны үед 1707 онд Англи, Шотландын холбоо байгуулагдсан ажээ.

Засаг захиргаа болон улс төр

Нэгдсэн Вант улсын хууль тогтоох дээд байгууллага нь Британы Парламент юм. Хаан ширээ, Лордуудын танхим (House of Lords), Төлөөлөгчдийн танхим (House of Commons)-аас бүрддэг. Гэхдээ ихэвчлэн Хаан буюу хатан хаан үйл ажиллагаанд оролцдоггүй. Өнөө үед төлөөлөгчдийн танхим ихэнх үүргийг гүйцэтгэж танхимын гишүүнийг Парламентын гишүүн гэдэг. Ямарч шинэ хууль, өөрчлөлт, хориг, татвар ноогдуулалт тэдний шийдвэргүйгээр тавигддаггүй. Мөн иймд орон нутгийн бүх удирдлага Парламентийн шийдвэрээр хөдөлдөг. Засгийн газрын гишүүд, ерөнхий сайд нар нь аль нэг танхимын гишүүн байх бөгөөд төлөөлөгчдийн танхимд үүрэг хүлээж байдаг. Харин Лордуудын танхим нь Британы шүүх тогтолцооны дээд байгууллага болдог байна.

Төлөөлөгчид

Төлөөлөгчдийн танхим нь 659 гишүүдтэй бөгөөд тэнцвэртэй тойргуудаас Британы 18 нас хүрсэн иргэдээс сонгодог. Парламент дээд тал нь 5 жилээр сонгогдож, улс төрийн шаардлагын улмаас ерөнхий сайдын санал болгосноор сонгуулийг зохион байгуулж болно. Хэрвээ засгийн газар, төлөөлөгчдийн танхимд олонх болсон намаас бүрдвэл эсвэл төлөөлөгчдийн танхимаар итгэл хүлээлгэхгүй гэж үзвэл огцорно. Дахин сонгууль гурван долоо хоногийн дотор явагдах ёстой.

Лордууд

Лордуудын танхим нь Английн сүмүүдийн хамба нар, угсаа залгамжлагчид, язгууртнуудаас Хатан хааны томилсон 1200 гаруй гишүүнтэй. Нэгэн цагт тэд төлөөлөгчидтэй адил эрхтэй байжээ. Лордууд хуулинд нэмэлт тусгал, заавар болон боловсронгуй болгох эрхтэй.

Орчин үеийн Парламент

19-р зуунаас төлөөлөгчдийн танхим ардчилагдсан байна. 1832 оны Их Шинэчлэлтийн Төсөл нь дунд ангийханд сонгогдох эрхийг олгож, 1867, 1884 оны тогтоолоор ажилчин ангийхан сонгогдох боломжтой болов. 1885 онд тэгш сонгуулийн тойргийг болгосон. 1911 оны парламентийн шийдвэр нь Лордуудын танхимын эрхийг хасжээ. 1918 онд анх 30 настай эмэгтэй хүн сонгогдож 1928 онд 26 настай эмэгтэй сонгогдож байв. 1969 оноос сонгогдох эрхийн доод насыг 18 болгож багасгасан. 1707 оны Англи Шотландын холбоо нь Парламентад 16 Шотланд язгууртан, 45 төлөөлөгчийг оруулжээ. 1800 онд Ирландтай холбоо байгуулснаар 32 язгууртан, 100 төлөөлөгчийг нэмж оруулсан хэдий ч 1922 онд Ирландын тусгаар улс бий болсноор тэд гарсан.
Британы хууль, парламент нь бусад олон улсын загвар болсон нь "Парламентуудын эх" гэж нэрлэгдэхэд хүргэжээ.

Хаант ёсон

Хаан буюу хатан хаан нь төрийн тэргүүн гэхийн зэрэгцээ үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Хаант ёс Британид мянгаад жил үргэлжлэхдээ ганцхан удаа түр хугацаагаар тасалдаж байжээ. Энэ нь 1649-1660 оны хооронд Бүгд найрамдах улс байсан хугацаа юм. Английн хаан бол мөн нөхөрлөлийн 15 орны билэг тэмдэг төрийн тэргүүн тул түүний төлөөлсөн амбан захирагч тухайн орны төрийн тэргүүнд тооцогддог. Энэ хүнийг нөхөрлөлийн орны эдийн засгийн газрын өргөн мэдүүлснээр Английн хаан өөрийн төлөөний хүнээр томилно. Хаан нь ерөнхий сайд, сайд нар, шүүгчид, зэвсэгт хүчний том тушаалтан, амбан захирагчид, элчин сайд, сүмийн хамба нарыг томилдог.
Хаан гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлдэг бөгөөд хүмүүст цол хэргэм, одон тэмдэг шагнана. Олон улсын харилцааны хувьд хаан дайн зарлах, энхийг тогтоох, гадаад улсын хүлээн зөвшөөрөх, гэрээ батлах, нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэх эрхтэй. Хааны төрсөн өдрийг Английн үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Одоо үед Английг хатан хаан II Элизавет толгойлж байна. Энэ эмэгтэй 1895-1952 онд хаан агсан VI Георгийн ууган охин билээ. 1926 онд төрсөн Элизавет 1952 онд 26 настайдаа хаан ширээнд заларч 46 жил Англи гүрнийг толгойлж байна. Хатан хаан бол дэлхийд тэргүүлэгч цөөхөн баячуудын нэг юм.
Хатан хаан 3 хүү, нэг охинтой бөгөөд 1948 онд төрсөн ууган хүү Чарлез үе залгамжлах хун тайжаар зарлагдсан билээ. Одоо 50 настай энэ хунтайж Кембрижийн их сургуулийг төгсөөд дараа нь нисэх онгоцны сургууль хийж, цэргийн нисэх онгоц, далайн цэргийн усан онгоц жолооддог болсон байна. Эхийгээ дагаж дэлхийн олон улс орноор аялан, гадаадын төр, Засгийн газрын тэргүүнүүд, дэлхийн нэрд гарсан олон хүнтэй уулзаж нэг үгээр хэлэхэд төрийн жолоодох боловсрол, дадлага хангалттай эзэмшсэн байна.

No comments:

Post a Comment